Олон Улсын Оюутан

Олон Улсын Оюутан

Олон Улсын Оюутан

Чикаго хотын төвд байрлалтай Midwestern Career College нь чанартай сургалт, практик хичээл болон  мэргэжлийн боловсон хүээр оюутнуудаа ханган, амжилтанд хүрэхэд тусалж дэмжин ажиллах зорилготой. Бид та бүхэнд олон төрлийн итгэмжлэгдсэн сургалтыг санал болгож байна. Жишээлбэл: нягтлан, маркетинг болон бизнесийн удирдлагын 2 жилийн эрдмийн зэрэг мөн ерөнхий болон мэргэжлийн хэлний бэлтгэлийн ангиуд тус тус байгаа юм.

Англи Хэлийг Чикагод Сурна

Midwestern Career College-н төв байршил нь “Union Station”, “L-Train” зэрэг олон нийтийн унаатай ойрхон ба Чикаго хотын төв хэсэгт, голын хажууханд болон сонирхолтой, алдартай жуулчдын явах дуртай газруудтай ойрхон юм. Хэл сурахын хамгийн чухал нь тухайн орны соёлтой нь танилцаж, нийгэмших байдаг. Манай коллежийн давуу тал нь хотын төвд бүх соёл урлагийн сонирхолтой цэгүүдтэй ойрхон тав тухтай орчинд байрладаг юм.

Англи Хэлийг Чадвартай Багш Нараас Сурна

Midwestern Career College-ийн хэлний бэлтгэл өргөжин тэлсээр өнөөдөр 45 улсын оюутнуудыг хамраад байна. Жижиг хичээлийн танхим болон чадварлаг, туршлагатай багш нар өндөр түвшний чанартай Англи хэлийг заадгаараа бид бахархдаг. Бид нарын уян хатан хичээлийн хуваарь (өглөө, өдөр, оройн болон амралтын өдрүүд) оюутнуудад тааламжтай байдгаас гадна сургалтын хямд үнэ том метрополитан хотод амьдрангаа Америкийн онцгой, баялаг соёлыг мэдрэн, Англи хэлийг илүү сайн сурах боломжийг олгодог давуу талтай.

Америк Боловсролыг Олно

Англи хэлийг Америк коллежид эрдмийн зэрэг хамгаалан сурахаас илүү сайн аргачлал байхгүй билээ. Midwestern Career College нь 2 жилийн бизнес, маркетинг, нягтлан болон эрүүл мэндийн мэргэжлийн зэргийн хөтөлбөрийг санал болгож байна. Маш олон оюутнууд ихэвчлэн манай сургуульд хэлний чиглэлээр суралцаж байгаад дараа нь мэргэжлийн анги руу шилжин ордог. Бүх мэргэжлийн ангиуд оюутнуудад амьдрал дээр дадлага хийх хөтөлбөрийг санал болгодог. Оюутнууд өөрсдийн сурсан мэдлэгээ хичээлийн хажуугаар (CPT) эсвэл бүтэн цагаар (OPT) хөтөлбөрөөс сонгон АНУ-д жинхэнэ амьдрал дээр дадлагажин, сайжруулах боломжтой. Орчин үеийн сургалтын хөтөлбөр, боломжийн үнэ болон уян хатан хичээлийн хуваарийн давуу талыг та бүхэнд бид олгож, ирээдүйг тань хамт бүтээхэд туслах болно.

Олон Улсын Оюутны Сургалтын Хөтөлбөрүүд:

Бидэн Дээр Ирж Уулзана Уу?

Манай сургууль дээр зочлон, орчин тойронтой танилцаж, сургуулийн зөвлөгчтэй уулзан, зөвлөгөө авах боломжтой. Манай хамт олон таньд хэрхэн яаж бүртгүүлэх болон F-1 визаны талаар асуултанд хариулахад баяртай байна. Энэхүү давуу талыг бүү алдаарай.

Биеэр Уулзаж Боломжгүй Бол

Хэрвээ та өөр хотод эсвэл өөр улсад байдаг бол бил нартай цаг тохирон Skype -аар холбогдох боломжтой.

Бид Нар Таньд Туслахад Бэлэн Байна!

Tel: 312-236-9000 EXT. 2

Email: international@mccollege.edu

More on international students

request information

Accessibility Toolbar